Цэцэг, ургамал нь зөвхөн орчны өнгө үзэмжийг нэмэгдүүлдэг төдийгүй цэцэрлэгжүүлэлт хийснээр бид амьдарч, ажиллаж буй орчноосоо эерэг, таатай мэдрэмжийг авч стрессээс ангид, сэтгэл зүйн болон бие мах бодийн хувьд эрүүл амьдрах орчныг бүрдүүлэх боломжтой.
Соёолж ХХК нь үүсгэн байгуулагдсан цагаасаа хойш Монгол улсдаа цэцэрлэгжүүлэлтийн соёлыг түгээн дэлгэрүүлж гадна болон дотор орчны өнгө үзэмжийг нэмэгдүүлэхийн зэрэгцээ замын түгжрэл, агаарын бохирдол зэрэг нийгэм дэх сөрөг хүчин зүйлсээс ангид эрүүл амьдрах хэв маягийг бий болгон ажиллаж байна
Garden / Цэцэрлэг гэдэг үгийг сонсох төдийд дийлэнх хүнд Төрөл бүрийн цэцэг тарьсан эргэн тойрон нь цагаан хашаатай, ногоо зүлэг бүхий газар төсөөлөгддөг. Ийм ч учраас цэцэрлэг байгуулах талбай байхгүй, эсвэл хэт их зардалтай гэсэн шалтгаануудаар олон хүний хувьд боломжгүй зүйл мэт санагддаг байх. Гэвч үнэн хэрэгтээ Garden буюу Цэцэрлэг гэх ойлголтод зөвхөн том хэмжээний гадна талбай биш цонхны тагт, дотор байрлах цомхон орчин ч мөн ордог байна. Жишээлбэл, та ажлын өрөөндөө 2 ширхэг цэцэгтэй бол тэр ч таны цэцэрлэг гэж хэлэхэд хэлсдэхгүй. Иймд ажиллаж, амьдарч буй орчиндоо цэцэрглэгжүүлэлт хийн эерэг, эрүүл бас өнгөлөг амьдрах боломж хун бурд бий
Соёолж ХХК нь дөрвөн улирал ажиллах боломжтой 20,000м2 талбай бүхий хүлэмжид дэлхийн өнцөг булан бүрт ургадаг төрөл бүрийн мандалын болон тасалгааны цэцэгсийг тарихын зэрэгцээ Баянчандманьд байрлах өөрсдийн эзэмшлийн “Соёолж мод үржүүлгийн газар”-т ургах чадвар, өнгө үзэмжийн хувьд хамгийн дээд зэргийн моддыг тарьж ургуулж байна
Соёолж ХХК нь цэцэрлэгжүүлэлтийн бүхий л хэрэгцээг бүрэн хангах дэлхийд хэдийнээ танигдсан Италь, Герман, Голланд, Америк зэрэг улсуудын цэцэрлэгжүүлэлтийн салбартаа Дэлхийд тэргүүлэгч үйлдвэрлэгчидийн дистрибьютер эрхийн хүрээнд Монголынхоо хэрэглэгчдэд хамгийн сайн чанарын багаж хэрэгслүүдийг албан ёсоор санал болгон ажиллаж байна
Соёолж ХХК нь цэцэрлэгжүүлэлтийн салбартаа анхдагчийн хувьд мод бут, цэцэг ургамал зэрэг бүхий л ургамалын арчилгаа, суулгалтын талаар бүрэн мэрэгшсэн хамт олон юм. Ургамалаа халамжлахад тань шаардлагатай мэдээ мэдээллийг “Мэргэжилтний зөвлөгөө”-өөс…