EN / MN

АМЬДРАХ ОРЧИНД ТАНЬ ӨНГӨ НЭМЖ ДОТООД ЕРТӨНЦИЙГ ТАНЬ ИЛЭРХИЙЛНЭ

Тасалгааны болон мандалын цэцэгс нь орчны тохижилтын хамгийн тансаг гоёлд тооцогддогоос гадна хүн бүрт дахин давтагдашгүй дүр төрхийг бий болгон зөвхөн өөрийгөө илэрхийлэх боломжийг олгодог.

 

Монгол орны хувьд жилийн 4 улиралтай, эрс тэс уур амьсгалтай тул дотор болон гадна орчны тохижилтонд цөөхөн төрлийн цэцэгсийг л ашиглаж ирсэн. Үүнээс гадна цэцэг арчлах нь багагүй хариуцлага, цаг хугацаа шаарддаг тул хэт гоёмсог цэцэгс сонгоод түүнийгээ хангалттай арчилж чадаагүйгээс болж цэцэрлэгжүүлэлт хийх сэдлээ ч бүр мөсөн орхих эрсдэлүүд гардаг.

Соёолж цэцэгийн давуу тал

Соёолж цэцгийн хүлэмж:

Соёолж ХХК нь дэлхийн өнцөг булан бүрт ургадаг төрөл бурийн гоёмсог цэцэгсийг дервен улиралын хүлэмжиндээ стандартын дагуу тарьж ургуулан таны гарт хүргэж байна

Хүн бүрт зориулсан цэцэгсийн сонголт:

Хэрэв та завгүй хэдий ч цэцэг тарьж орчноо гоёхыг хүсэж байгаа бол бид танд арчилгаа бага шаарддаг ч гоёмсог өнгө төрх бүхий цэцэгсийг санал болгож байна. Эсрэгээрээ, хэрэв та хамгийн ховор, хамгийн үзэсгэлэнтэй хэдий ч арчилгааны төвөгшилтэй цэцэг авахаас татгалзахгүй хүн байсан ч таны хайсан цэцэгс зөвхөн манайд байна

Цэцэгийн төрлүүд:

Навчит

Цэцэглэдэг

Сюкулент