EN / MN

УРГАМАЛ БИДНИЙ АМЬДРАЛЫГ ИЛҮҮ ИХ АЗ ЖАРГАЛТАЙ БОЛГОДОГ

Дунд сургуулийн биологийн хичээлээр хүн бүр “Ургамал нь фотосинтезийн үр дүнд нүүрс төрөгчийн диоксидийг өөртөө авч бидний амьсгалж буй хүчил төрөгчийг бий болгодог” гэж сонссон байх.

Харин та ургамал биднийг илүү их аз жаргалтай болгодог гэж сонсож байсан уу? Ургамал нь зөвхөн сайхан харагдахаас гадна бидний сэтгэл зүйд ч сайнаар нөлөөлдөг болох нь судалгаагаар тогтоогдсон байдаг

Ургамалын ач тусын зарим нэгээс нь

Сэтгэл санааг өргөж бүтээлч байдлыг нэмэгдүүлэхийн зэрэгцээ төвлөрөх чадварыг сайжруулдаг

Стресс болон ядралтыг багасгадаг

Хүчил төрөгч ялгаруулж орчны агаарыг цэвэршүүлж, чийгшүүлдэг

Дуу чимээг шингээж нам гүм орчныг бүрдүүлдэг

Урагамалын ач тус маш их хэдий ч урт хугацаанд ач тусыг нь хүртэхийн тулд дараах зүйлсийг анхаарах шаардлагатай:

Амьдрах орчинд нь тохируулж ургамлыг сонгох

Зөв арчилга

Эзлэх талбай

Та ургамалдаа хэр их цаг зарцуулах боломжтой вэ?