EN / MN

Ургуулагчдийн хэрэгцээ цөм бүрдсэн.

Соёолж цэцэрлэгжүүлэлтийн төв нь та бүхэнд бүх төрлийн үр болон бордоог хамгийн өргөн сонголттойгоор санал болгож байна.

 

Органик, синтетик бордоонуудаас гадна нэг болон олон наст цэцэг, хүнсний ногооны 300+ гаруй төрлийн үрнүүдийг бид бэлэн худалдаалж байна.

Үр:

Сайхан ургуулахын эхлэл нь сайн үрнээс ихтэй. Бүхий л ургамалын үрний чанарыг соёолох чадвар буюу 100 ширхэг үр тутмын хэд нь ургаж байгаагаар нь хэмждэг. Тэгвэл бид танд хамгийн түгээмэл үрнээс эхлээд ширхэг бүр нь соёолох чадвартай дээд зэрэглэлийн үр хүртэл бүхий л төрлийг нэг дороос санал болгож байна.

Бордоо:

Хүнсний ногоо, жимс ургуулж буй нөхцөлд ургацын тоо хэмжээ, чанар зэргийг нэмэгдүүлэх зорилгоор органик бордоо ашиглах нь түгээмэл үзэгдэл. Харин цэцэг болон модыг бордох нь дулааны улирал бага манай оронд богино хугацаанд сайн ургуулах, ургамалыг өнгө үзэмжийг нэмэгдүүлэх зэрэг олон давуу талуудтай. Соёолж ХХК -д худалдаалагдаж буй бүхий л төрлийн бордооноос өөрийн хэрэгцээндээ хамгийн сайн тохирохоо сонгох бүрэн боломжтой. 

Бүтээгдэхүүний төрөлүүд:

Оргинак болон синтетик бордоо

Төрөл бүрийн үр