Соёолж ХХК нь дотор болон гадна орчны өнгө үзэмжийг нэмэгдүүлэхийн зэрэгцээ өдөр тутмын амьдралд тань маш олон давуу талуудыг авч ирэх төрөл бүрийн ваар болон цэцгийн савнуудыг дэлхийд салбартаа тэргүүлэгч Итали, Герман, АНУ зэрэг улсуудаас албан ёсны дистрибьютерийн эрхээр дамжуулан дотоодын хэрэглэгч нартаа санал болгож байна.
Цэцэг нь дотор чимэглэлийн хамгийн сонгодог хувилбар. Гэсэн хэдий ч ямар ч гоё цэцэг байлаа гээд өнгө үзэмж муутай саванд суулгасан бол таны орчныг хангалттай сайн чимэж чадахгүй юм. Мөн цэцэгийн савыг зөв сонгох нь орчны өнгө үзэмжийн зохицолоос гадна альваа ургамалын ургах чадварт нь мөн адил нөлөөлж байдаг.