Таны ажиллаж, амьдарч буй газар их хотын төвд, эсвэл хотын захын хувийн газарт ч байж болно. Эдгээр газруудын газар зүйн байршил, цаг уурын нөхцөл ямар ч байсан сайхан тохижилттой орчин нь та бүхний өдөр бүрийн амьдралд гайхалтай уур амьсгалыг бий болгох боломжтой.
Жишээлбэл:
– Өглөө босоод тухайн өдрийнхөө ажлаа төлөвлөнгөө кофегоо уугаад суух орчин тань ямар байвал гоё вэ?
– Нар жаргахыг харангаа хүүхдүүдээ тоглон гүйхийг хараад суух тэр орчин тань ямар байвал сайхан бэ?
– Оройн хоолныхоо дараа эхнэртэйгээ хоёуулханаа дарс шимээд суух тэр л орчин тань ямар байх хэрэгцээтэй вэ?